Subscribe

RSS Feed (xml)

Powered By

Skin Design:
Free Blogger Skins

Powered by Blogger

Sunday, August 22, 2010

Дэврүүн дуун

Чаддагсан бол хөөмийлмөөр
Чавхдаст товшууранд бийлмээр
Чадал мэдэн цуурдмаар
Чанадын аялгуунд нь найгамаар

Мэддэгсэн бол тууль хайлмаар
Мэргэдийн үгийг дамжуулмаар
Мэлэрч ангайтал исгэрмээр
Мэнэрсэн тайгыг цочоомоор

Хөхөмдөг мананд уусмаар
Хөхөөн дуунд уярмаар
Хөвчийн цоорхойд болзмоор
Хөвдний үнэрт мансуурмаар

Тийм л сайхан Алтай Хангай Тагна гурав минь
Ийм л сайхан Алтай Хангай Тагна гурав минь

9 comments:

  1. Xuumiilj isgerch bielene gedeg xetsuu ajildaa yadaad xuumii zaalgax yumsan

    ReplyDelete
  2. Аллллтайайайай Ханнннгаййййй Тагна гураввввв миннннүүү зэээ... үүүү үүү үү

    намайг сайхан тууль хайлжээн гэж бодкуул алдаатай биччихлээ гэж бодож байгаа байхдаа энэ Дэндэв

    ReplyDelete
  3. Bi Platon Budda 2 t ch shavi orno gej baixgui ee

    ReplyDelete
  4. Яг миний мөрөөдлийг биччихэж

    ReplyDelete
  5. Юки - Тэгж бодоогүйээ хө хэхэ
    showtimer- дургүй бандид дарж байгаад сахил хүртээдэг даварсан Дэндэв байна би
    A.Амарсайхан- Мөрөөдөл л хүнийг хөтөлдөг байх тэ. Амжилт хүсье Амараа ахаа

    ReplyDelete
  6. Dendev bas l muuxai gomo sedeltei ug xelj bna shuu zasuulav tegj baij

    ReplyDelete
  7. Hodoo yavah serel hodolgoson,goyo shuleg bna. Chi ooroo zohiosiim uu?

    ReplyDelete