Subscribe

RSS Feed (xml)

Powered By

Skin Design:
Free Blogger Skins

Powered by Blogger

Sunday, August 1, 2010

Урагдсан зүрх

Арван зууны тэртээ
Амбагай хаан цовдлуулахад
Аюулхай цээжин дотроо
Алаг зүрх минь урагдав

Чин гүрний шоронд
Чингүнжав жанжныг буруутгаж
Зоосны нүхээр зулгаахад
Зүрх минь дахиад урагдав

Мангадын нутагт цаазлуулж
Маршалууд тэнд хилсдэхэд
Өс хонзондоо шаналаад
Өр зүрх минь урагдав.

6 comments:

  1. Хэлмэгдүүлэлтийг бодохоор л аймшигтай санагддийн, яг ид хийж бүтээх насаараа хэлмэгдчээд хөгширсөн хойноо зарим нэг нь цагаатгагдана.

    ReplyDelete
  2. 10 zuunii terteex uil yavdald uragdaj baidag aixtar emzeg zurxtei aimxai Dendev

    ReplyDelete
  3. Бидний хаад ихэс маань гадныханд цаазлагддаг эмгэнэлтэй түүхтэй

    ReplyDelete
  4. Аюулхай зүрх нь
    Авах юмгүй урагджээ
    Хэзээ ч нөхөж барахгүй
    Хэтэрхий том урагдчихжээ

    ReplyDelete
  5. Уранхай цоорхой л юм яваам биз дээ, Дэндүүв тэгвэл. Онгойж явахаар умайж яв л даа ядаж.

    Гэснээс Дэндүүв чинь Амбагайн үеийн хүн байж таарах нь уу? Үе тэнгийн юм шиг харьцаад байсан чинь өвөөгөөс минь арав дахин хөгшин гар байж таарлаа шүү :)

    ReplyDelete
  6. Мидкүэээ учиртай болоол урагддаг байх, минийх лавдаг урагдахгүүн байна

    ReplyDelete