Subscribe

RSS Feed (xml)

Powered By

Skin Design:
Free Blogger Skins

Powered by Blogger

Monday, November 23, 2009

Хэнд ч анзаарагдаагүй хүний тухай.

Арваад жилийн өмнө Маадырма эмгэн бурханы ороноо одов.
************
Хайртай хүнтэйгээ хамт амьдрах гэж хүний санаанд оромгүй их зовлонг туулжээ.
Хайртай залууг нь Куулар гэнэ.
Чинээлэг айлын эрх хүүд сэтгэлтэй болчихож.
Гэтэл аав ээж нь тарчиг ядуу, олон хүүхэдтэй.
Ядуу хүний хүүхэдтэй, хүүгээ гэрлүүлэхийг хүсээгүй цаадуул нь нутгийн баяныхаас бэр буулгажээ.
Маадырма хувь тавилантайгаа хурдан эвлэрч чадсангүй.
Хайртай залуугаа мөрөөдсөөр байлаа.
*************
Куулар баян айлын дагавар хүүхэдтэй хүүхэнтэй суугаад нэмж хоёр охинтой болжээ.
Эхнэр нь бага охиноо хүндрэлтэй төрүүлээд, тэрнээсээ болж нас барав.
************
Куулар малын хулгайн хэрэгээр олон жилийн ял авч шоронд оров.
Гэрт нь гурван өнчин хүүхэд үлдлээ. Том нь гурван настай, бага нь манцуйтай.
Маадырма олны хэл амнаас төвөгшөөлгүй өнчин хүүхдүүдийг өөр дээрээ авав.
Яагаад гэвэл тэр хүүхдүүд, хайртай хүнийх нь хүүхдүүд билээ.
***********
Кууларыг ирэх хүртэл арван жилийн турш хүүхдүүдийг өөриймсгөөр өсгөжээ.
Кууларыг ирэхэд хүүхдүүд нь танихгүй байжээ.
Энэ арван жилд Маадырма өрөөлийн хүүхдүүдийг өсгөх гэж амссан зовлон тоймгүй.
Гэрт орж эм, гадаа гарч эр болж явав.
Ааштай мориноос унаж эрэмдэг боллоо.
Элэг бөөр нь эмээлийн бүүргэнд цохигдоод, аймгийн эмнэлэгт хоёр сар гаруй хэвтсэн.
Тэр хэзээ ч хүүхэд гаргаж чадахгүй болжээ.
************
Куулар шоронгоос ирээд хүүхдүүдээ авахдаа аргагүйн эрхэнд Маадырмаг эхнэрээ болгож авлаа.
Тэр хоёр хэдэн жил амьдарсан боловч дундаас нь хүүхэд гарсангүй.
Үүнд гутарсан Маадырмаг нөхөр нь үргэлж дарамтлан зовоож, заримдаа архи ууж ирээд зодож жанчих болжээ. Учир нь тэрээр шоронд маш их эвдэрч, ёс суртахуун гэхээр юмгүй болсон байна.
Гэвч Маадырма нөхөр хүүхдүүдээ уучилсаар, хайрласаар.
*************
Тэр өөрөө хүүхэд төрүүлж чадахгүй учир өрөөлөөс хүүхэд үрчилж, өөрийн гэсэн хүүхэдтэй болохыг хүсээд, нөхрөө цуцалтгүй ятган зөвшөөрүүлж чаджээ.
Тэгээд гэртээ хүүхэд гаргасан нэгэн хүүхнээс хөвгүүний нь өргөж авлаа.
*************
Куулар насны эрхээр, өвчний хүндээс болж ертөнцийн мөнх бусыг үзүүллээ.
Насанд хүрсэн хүүхдүүд нь ч тус тусын амьдарлыг зохиохоор эцгийн гэрийг хэдий нь орхиод, Маадырма өргөмөл ганцтайгаа үлджээ.
**************
Өргөмөл ганц хүүгээ тостой гараар барилгүй, тоостой газар тавилгүй эрхлүүлэн өсгөжээ.
Хүү нь өсөж, эрийн цээнд хүрээд олны хараал идсэн овилгогүй, хүмүүжилгүй хүн болжээ.
Бүр хөгшин настай ээжийдээ гар хүрсэн удаа ч бий.
Байсгээл хэл ам таталж, цагдаагийн хаалга татна. энэ тоолонгоор үрээ хайрласан эх нь сэргийлэхийн үүд сахина.
*************
Насан туршдаа бүгдийг хайрласаар, бүхнийг уучилсаар амьдарч ирсэн Маадырма эмгэнийг хэн ч анхаардаггүй байсан бөгөөд, насан өөд болоход нь ч хүн анзаарсангүй.

15 comments:

  1. Бичлэгтэй холбоогүй сээгий үлдээхгүй байхыг чин сэтгэлээсээ хүсье

    ReplyDelete
  2. Энэ үнэхээр үнэн бол харамсалтай түүх байна. :(

    ReplyDelete
  3. зохиолынхоо хар зургийг ингээд дэлгэчихээр бүтэн болгоход эргээд төвөгтэй биш үү. Эхлээд бүтэн болгочихоод, тэгээд дараа нь уншуулвал бүүр гоё хэхэхэ. Зохиолын аннотаци шиг л санагдлаа уучлаарай шүүмжилсэнд. Амжилт хүсье.

    ReplyDelete
  4. etvgen-Болсон явдлаас сэдэвлэв. Хүмүүсийн нэрийг бага зэрэг өөрчилсөн.
    Сэгсгэр-Баярлалаа. Хойшид санаж явнаа. Хүнийг алах хамгийн сайн ЗЭВСЭГ БОЛ худал МАГТААЛ билээ.
    Үндэслэлтэй шүүмжлэл хойшдын явдалд тустай.

    ReplyDelete
  5. Үгийн алдаа их байна шүү

    Гэхдээ энэ удаагийнх нэг л биш санагдав. Нээрээ л Сэгсгэрийн хэлснээр ноорог мэт...

    ReplyDelete
  6. Дэндэвийгээ дэмжиж байгаа шүү уучлаарай. Бичээд байгаарай хө

    ReplyDelete
  7. Бурхан л ганцхан анзаардаг байжэээ гэж...

    ReplyDelete
  8. Сэгсгэр Дэнэгээ айдын байна гэсэн хохо

    Сайнууууууууу

    ReplyDelete
  9. hamgiin ehnii muriig anzaaralguigeer bugdiig ni unshchihaad bolj l bn gej bodsonshd.

    ReplyDelete
  10. Санал шүүмжлэлээ өрнүүлээд байгаарай

    ReplyDelete
  11. NOOROG MET BICHDEG NI TAALAGDDAG SHUU . EWLUULJ OILGOOD URGUULAN BODOHOD URAMTAI. TAALAGDLAA

    ReplyDelete
  12. Chinsee-Миний байгаа байдал ердөө энэ юм шиг байгаам

    ReplyDelete
  13. харин ч өвөрмөц, олныг нуршилгүй, ойлгомжтой гоё бичсэн байна

    ReplyDelete
  14. Dokuro-Дэмжсэнд баярлалаа

    ReplyDelete
  15. Бас өөр /миний хардагтай төстэй/ өнцөгөөс, ер нь ингэж гаргаж ирэх бас тийм шүү.
    хэхэ. уншиж байна.

    ReplyDelete