Тэмээ тэмээн нүүдэл
Телевизээр гарваа
Тэргэл сарны доор
Хээр хонож харагдваа.
Тэртээд үлдсэн нутаг минь
Санааны дотор сүүмэлзвээ
Тэмээн нүүдэлд ханьсаад
Дагаад явмаар санагдваа
НАМИРАА САЛХИ (Өгүүллэг)
1 year ago
МИНИЙ НҮДЭНД ДЭЛХИЙ ХАВТГАЙ ХАРАГДАВ
Skin Design:
Free Blogger Skins
Адислав
ReplyDeleteЧи ер нь зурагт үзүүлж баймааргүй нөхөр байна. Байлдаантай кино үзвэл баллаж мэдэх шинжтэй.
ReplyDeleteНүдэнд харагдаж, сэтгэлд бууж байна. Нутгаа саначихлаа. Аавын нагацынх тэмээгээр нүүж байсныг би санадаг юм. Би 7-той байсан юм болов уу. Номхон морь унаад, нүүдэл дагаад л алхуулаад байж билээ.
ReplyDeleteНамрын борооноор, эсвэл хаврын хавсарганаар нутгаа маш их санадаг. Арагт ачуулаад, хар атныхаа алхаанд бүүвэйлэгдэн Далтын өндөр даваагаар давж явсан минь санааны үзүүрт сүүмэлзэнэ.
ReplyDeleteБи багадаа арагт биш арслантай/нохойтой?? эрээнд авдар дотор чихүүлчихээд намс намс гэсэн тэмээдийн алхаагаар бүүвэйлүүлж өндөр Алтайн уулсаар давдаг байсан юм даа. Нэг тэгэж донхолзож яваад унтчихсан байдаг ш дээ. Нэг сэрэхэд нэг газар хүрээд ирсэн, бие хөшчихсөн ... шээс хүрчихсэн байдгаа . хэ, хэ.
ReplyDeleteДыва умшигч.