Subscribe

RSS Feed (xml)

Powered By

Skin Design:
Free Blogger Skins

Powered by Blogger

Saturday, November 24, 2012

Охин ирлээ

Дутуу сонссон бүүвэйг минь гүйцээн дуулах  гэж
Дундуур эдэлсэн жаргалыг минь дүүргэж өгөх  гэж
Дүнсгэр хөх орчлонд жаргалын инээд нэмэх гэж
Дүрлэгэр хөөрхөн охин минь  ижии аавдаан ирлээ

Өрх гэрийнхээ жаргалд нэгэн хөг нэмэх гэж
Өрлөг ээжийнхээ нойрыг үүр шөнөөр хугаслах гэж
Өргөн дэлхийн уйг цэнгэлийн инээдээр үргээх гэж
Өөдөсхөн жаахан охин минь ижий аавдаан ирлээ

Монгол бүсгүйн үзэмжинд нэгэн өнгө нэмэх гэж
Морьтон ардынхаа заншлыг өртөөлөн дамжуулах гэж
Дэлгэр сайхан орондоо баярын ай нэмэх гэж
Дэндүү хөөрхөн охин минь ижий аавдаан ирлээ

7 comments:

  1. сайн эцэг байгаарай

    ReplyDelete
  2. Баяр хүргэе, аз жаргал хүсэе

    ReplyDelete
  3. Shulgiig chin unshaad ohin huuhduudiig ulam ih hairlamaar sanagdlaa,Saihan setgegdel toruulsend BAYARLALAA

    ReplyDelete
  4. Аз жаргал сайн сайхныг хүсье. Гоё шүлэг байна, сэтгэлийг уяруулав.

    Дыва умшигч.

    ReplyDelete
  5. Бүгдээрэнд нь баярлалаа

    ReplyDelete
  6. Yun ih zantai. Hun saihan ug helj bhad ok chih shig. Chi americ hun yumuu.

    ReplyDelete