Subscribe

RSS Feed (xml)

Powered By

Skin Design:
Free Blogger Skins

Powered by Blogger

Thursday, March 15, 2012

Намайг сонгосон эх орон

Намайг мэндэлхэд аав минь алган дээрээ тосож аваад, баруун чихэнд минь эх орныг минь шивнэж өгсөн юм
Ингэж би ааваасаа эх орноон хүлээж авсан
Ангир уургаан амлуулж ээж минь над эх орныг минь хүлээлгэн өгсөн юм.
Баривчны минь мөрөн дээр хумсын чинээ ювуутай цуг эх орныг минь ээж минь хадаж өглөө.
*********
Нутгийнхаан цэцэгт дэнжид амрагтайгаан учирч эх орноон би хамтад нь хайрлалаа
********
Ааваасаа хүлээж авсан эх орноон би хүүдээн хүлээлгэн өгч баруун чихэнд нь шивнэлээ
Хань минь миний багын  баривчийг үрдээн өгөхдөө эх оронтойгоо цуг өглөө
********
Эцгийн минь эрэлхэг төрх, эхийн минь хайлган сэтгэл намайг эх орондоон хайртай болгов
Юугаар ч сольшгүй, солих ч аргагүй эх орон минь би таных.
*********
Аавын минь гадагшаа хал, дотогшоо хайр миний эх орон билээ
Ээжийн минь ангир уураг, ухаант үгс миний эх орон билээ.
Үрсийн минь зөөлөн үнэр, дэггүйтэл миний эх орон билээ
Амрагийн минь хатан тэвчээр, хайр энэрэл миний эх орон билээ.
*********
Ийм эх орноон хайрлахгүй байж яаж болном бэ
Юугаар ч сольшгүй, солихын ч аргагүй эх орон минь та минийх

8 comments:

  1. Сайхан бичжээ. Амжилт!

    дыва умшигч...

    ReplyDelete
  2. Баярлалаа. Цэргийн баярын мэнд хүргье

    ReplyDelete
  3. Над шиг сайхан эр хүн дотроо эмээлтэй хазаартай морь ч багтааж чадахгүй зүдэрч байхад Дэндэв шиг дэмий нөхөр эх орноо элэг зүрхэндээ өлхөн тээж явдаг байна шүү. Ёстой нэг... Гэснээс эр цэргийн баярын мэнд хүргэе, чамай мууд :)

    ReplyDelete
  4. Пуузл-хахаха Чамд ч бас баяр хүргье
    Лили-Шинэ жилийн, шинэ оны, мартын, бас цэргийн баярын мэндийг бүгдийг нь хүргье даа

    ReplyDelete
  5. bayarlalaa, nas nemdeg bayar bolloo shd bas hehe

    ReplyDelete
  6. ex oron chini bidniix shuu dee

    ReplyDelete