Ганаа Дайвы хоёр үй зайгүй найзууд биш боловч хоорондоо муугүй хоёр.
Энэ хоёр нэгэн улсын үйлдвэрт хориод жил цуг ажиллаж байгаа.
Харин амьдарах аргын хувьд тэс өөр улсууд
*********
Дайвы, хотод ойрхон мал хуйтай, аав ээж, дүү нар нь идэх хүнс, мах сүүгээр хэзээ ч тасалж байгаагүй.
Тэд нар дээр Дайвыгийн данстай нилээн олон мал байдаг гэсэн.
**********
Жилд нэг машин сольж унадаг хүн.
Анх "Нива" унаж эхлээд, шат ахиулсаар одоо Ланд -105 хэмээх ланжгар машинтай.
Бас ойр зуур унах бензин тосонд гамтай жижиг тэрэг ч бий.
Харин ажилдаа машин унаж ирнэ гэж ёстой нэг байхгүй дээ.
Дэмий юманд зарлага гаргана гэхээс дотор нь муухайрдаг хүн.
Тийм дээ ч ийм чинээлэг болсон байх.
***********
Хааяа хагас бүтнээр зуслангийнхаа байранд очих, найр наадамд явах зэрэг цөөхөн юманд л Ландаа унадаг.
Баян тарганаа бусдад гайхуулах гэж тэр шүү дээ.
***********
Дайвыгийн чинээлэг болоход нөлөөлсөн бас нэг хүчин зүйл бий.
Тэр нь ажлын газраасаа юм хумсалдаг зан.
Энэ нь үнэхээр гэм биш зан болчихсон.
Ажлынхаа жолооч нараас тав арван литрээр дизель түлш хямдхан авч тавьчихаад, гэр лүүгээ ундааны саваар зөөнө.
Ингэж зөөсөөр байгаад хоёр тонн болгоод авсан.
***********
Жижиг сажиг эрэг боолт, хадаас зэргийг зах дэлгүүрээс авч үзээгүй хүн.
Мужаанаас таван ширхэг хадаас гуйлаа гэхэд харамлавал нүдний булай, нэрийн хор болно биз дээ.
***********
Дайвы хамт олны нийллэг, үдэшлэг цэнгүүнд нэг ч удаа орж байгаагүй, хэн нэгэнд нь үхэл хагацал, өвчин эмгэг тохиолдлоо гэхэд шахуулж шаардуулж байж, үглэж дуулж байж хэдэн цаас хагас дутуу өгөхчөө аядна.
Танд ийм явдал тохиолдвол хамт олон чинь бас л ингэж тусална шүү дээ гэхэд өөдөөс: -Би та нараас юу ч горьдохгүйээ. Над өөрийгөө болгочих бэл хөрөнгө хангалттай байна. Та нараар дутахгүй хэмээн баярхана.
***********
Оны "Аминдаа арчаагүй хүн" номинацид хамгийн тохирох хүн бол Ганаа.
Энэ сайхан үйлдвэрт өчнөөн жил ажиллачихаад Ганаад хураасан хойш тавьсан зүйл юу ч байхгүй.
Дайвы Ганаа хоёр эсрэг тэсрэгийн хоёр туйл л гэсэн үг.
Ганаад хөдөө гадаа, мал хөрөнгө байхгүй.
Хүнсний захаас л үргэлж авдаг.
***********
Сахлын машинаас өөр машин барьж үзээгүй, угаалгын машинаас том машин эзэмшиж үзээгүй хүн.
Гэлээ гээд амьдралдаа гутарч гуньж үзээгүй.
Үргэлж өнөөдрөөрөө амьдарч, архи таарвал ууж, авгайдаа хааяа загнуулж, хамт олон найз нөхөд, тэр ч бүү хэл танихгүй хүнд хүртэл тус дэм болохоос татгалзахгүй.
Багаасаа өнчин өрөөсөн өссөн болохоор хүний зовлон хуваалцсан л нэг амьтан.
***********
Ажлын газраасаа юм хумсалхыг хамгийн муухай нүгэл гэж үзнэ.
Нээрээ л ажил хийж цалингаараа амьдарч болоод байхад хулгай хийнэ гэж юу гэсэн үг вэ.
Гэм нь, Ганаа, хулгай хийдэг улсыг үзэж чаддаггүй ч, бас матаж чаддаггүй.
***********
Дайвы болж л өгвөл өртөг багатай амьдарна гэсэн лоозонтой бол, Ганаагийн Философи тэс өөр.
Ганаа, сэтгэл нь цаддагүй хүн бол жинхэнэ ядуу хүн, юм үзэж нүд тайлсан ёстой баян хүн гэдэг бол сэтгэл нь ханасан хүн гэж бодох ажээ.
***********
Баян ядуугийн туйл болсон ийм хоёр хүн байх.
НАМИРАА САЛХИ (Өгүүллэг)
1 year ago
Ганаа, сэтгэл нь цаддагүй хүн бол жинхэнэ ядуу хүн, юм үзэж нүд тайлсан ёстой баян хүн гэдэг бол сэтгэл нь ханасан хүн гэж бодох ажээ.
ReplyDeleteyag unen
хүмүүсийн сэтгэл, философи бүдүүвчээр ийм 2 янз л байдаг.
ReplyDeleteГэхдээ их нарийн хорголоо тоолсон хүмүүсийн дотор ч сэтгэл сайхан хүн байдаг.
Үүн дээр орчин үеийн нэгмүсэн сая, тэрбумаар унагаах гэсэн бодолтой, шанстай местэнд очих гэсэн авилгалтай холбоотой гарууд бас байна.
Амжилт...
дыва умшигч.
ywj ywj ganaa shig humuusiig uneldeg tsag udahgui irendee!!!
ReplyDeletechim74-Санал нэг байна
ReplyDeleteТыва-Тийм шүү.
Анон-Тэгнэ гэж л найдахаас
Sain baina uu. Tanii uguullig hichneen huleevee.
ReplyDeleteZaya.
Сайн уу Уншвуу?
ReplyDeleteСайхан зохиол эхэлжээ анд. Амжилт хүсье.
ReplyDeletenadaa ajil baidag bol terneesee yum xumslaxgui yu
ReplyDeletedaanch tiim yum alga daa
Гудиггүй эр-Баярлалаа. тэхдээ энэ ингээд төгсөж байгаа юмаа
ReplyDeleteШоовой-Чамайг ажилд авы гэж бодож байсан юм, одоо болилоо.
Ганаа, Дайвы хоёр хоёулаа л дэмий юм
ReplyDeleteЯагаад вэ
ReplyDelete