Ондаар угаасаа оонын эвэр шиг ах дүү хоёулхнаа.
Ондаарын дүү Ооржак гэж бүрэг ноомой, бас жаахан дотуур тамиртай хархүү байх.
Ооржак, багаасаа л бусадтай нөхөрлөхгүй, зожиг ганцаардмал өссөн.
Насанд хүрээд ч эхнэр авсангүй.
*********
Ондаарын ганц охин нь арван найман нас хүрээд үзэсгэлэн төгөлдөр бүсгүй болжээ.
Ёстой л морьтой хүн бууж гайхмаар, явган хүн сууж гайхмаар бүсгүй.
Нутгийнхаа Салчак гэгч залуутай сүй тавилцаад, хуримаа хийхэд ганцхан сар дутуу байлаа.
Тэр нэгэн гайт өдөр, болзоот хархүүтэйгээ уулзахаар өвөлжөөнийхөө арын модот хөтлийг давж явав.
*********
Унанги модны араар орж бие засаад босох гэтэл ард нь хөлийн чимээ гарах шиг болов.
Сандран эргэж харвал, аавынх нь төрсөн дүү Ооржак зогсож байх нь тэр.
Ооржак, бүсгүйг дуугарах завдал өгөлгүй элэг үрүү нь хүчтэй цохиод, шивэлгэрээс нь чирч замаас холдуулав.
Тэгээд, бүсгүйг ухаан сэхээ орохоос урьтан хамаг хувцсы нь тайлж хаялаад дураар дургижээ.
*********
Хайрт бүсгүйтэйгээ уулзахаар болзсон газраа удаан зогсож, нилээн даарсан Салчак, бүсгүйнхээ ирэх зүгрүү тосож алхлаа.
Гэтэл цас чахрах чимээ гарч, бүдэгхэн ёйлох сонсдов.
Муу совин татсан Салчак, чимээ гарсан зүг хар хурдаараа гүйсээр ирвэл...
Танил дасал болсон дээл бүсээр хэн болохы нь гадарлав.
*********
Салчак, уур бухимдал, гомдол гутралдаа автан юу хийж байгаагаа ч мэдсэнгүй.
Бүсгүй ухаан орон сэрвэл хамаг бие нь шархиран өвдөж, хөдлөх тэнхэлгүй болсон байв.
Хавийн газар цусан далайд умбажээ.
Харин дэргэд нь хутгаар сийчүүлсэн Ооржак арай чамай хөдлөхчөө аядаж, бас нэг хүн зүрхэнд нь хутга зоолттой гулдайн хэвтэнэ.
Тэр гулдайн хэвтэгч сүйт залуу Салчак болохыг арайхийн таниад бүсгүй дахин ухаан алдан муужирлаа.
*********
Эргэж ирэхгүй оройтсон охиноо тосохоор Ондаарын эхнэр гарч чимээ чагнаад, юу ч сонссонгүй.
Тэгээд нөхрөө яаруулж, охиноо тосуулахаар явууллаа.
Ондаар, хойд өвөлжөөг чиглэсэн жимээр харанхуй модон дундуур гуугачсаар явна.
Хөтөл уруудаж явтал өөдөөс нь нэг юм сүйтгэнэн айсуй.
*********
Охин нь ааваа хараад үг сүггүй цурхиран уйлж ирсэн зүгрүүгээ заалаа.
Даарч чичирсэн охиноо мориндоо сундлаад буцаж ирэв.
Хамт өвөлжиж байгаа ганц бие дүү Ооржакаасаа тусламж эрэх, төв рүү эмчид явуулахаар ортол, дүү нь хамаг бие нь цусанд будагдаад орныхоо өмнө аахилан хэвтэнэ.
Ямар ч найдлагагүй болсон тул өөрөө эмчид явжээ.
*********
Ондаарын охин тэр явдлаас жирэмсэн болжээ.
Харин харамсалтай нь ухаан самуурах өвчтэй.
Ондаарынх дараа жил нь сумын төв бараадаж, эмчид ойртов.
Охин нь үе үе ухаан санаа нь эзгүйрч, хамаг хувцасаа тайчиж хаяаад, элий балай юм ярин, инээж хөхрөн гудамжаар харайлгаж явдаг болжээ.
*********
Ооржак эмчийн тусламж аваад эдгэрчээ.
Хэрэг шалгахаар ирсэн байцаагчийн өөдөөс гөлөлзөн харна.
Тэгээд ингэж өчжээ.
*********
Ойн жимээр хөтөл уруудаж явтал хоёр хүн маргалдаж байх шиг болсон.
Ахынхаа охины дууг холоос танисан гэнэ.
Яваад очтол Салчак охиныг хүчирхийлж байсан бөгөөд, салгахаар очсон Ооржакийг учир зүггүй хутгаар сийчээд, дараа нь өөрийнхөө зүрх үрүү хутгаа шааж орхисон гэв.
Сумын хэсгийн төлөөлөгч тэгсгээд явсан ба, хэд хоногийн дараа ирсэн төвийн төлөөлөгч ч учрыг мэдэж чадсангүй.
Гол хохирогч бүсгүй ухаан самуурсан байсан бөгөөд, өөр харсан гэрч байхгүй тул хэргийг хаажээ.
**********
Сэтгэцийн өвчтэй бүсгүйгээс хүү төржээ.
Төрсөн хүүхэд нь өө сэвгүй өсөж ой хүрсэн боловч, хатгаа аваад өвджээ.
Маш өндөр халуурч байсан хүү гэнэт бүх бие нь хөхрөн татлаа.
Аймгийн сэхээнд сар гаруй эмчлүүлж, хатгааны хордлогоос гарч, илааршсан боловч, өндөр халуурсанаас боллод тархины саажилттай болчихов.
*********
Хэдэн жилийн дараа Ондаар эхнэртэйгээ хоёул увуу цувуу хорвоог орхилоо.
Ухаан самуурдаг бүсгүй, тархины саажилттай хүүхэд хоёр Ооржакийн гар дээр үлджээ.
Хүү арван хэдэн нас хүрсэн боловч хэлгүй, хөл мэдээгүй хэвээр.
Тэр ч байтугай орноосоо өөрөө ч өндийж эс чадна.
Хүн хоол унд өгвөл иднэ.
Ер хэдхэн долоо хоногтой нярай хүүхэд шиг асаргаа шаардах аж.
********
Энэ бүхнээс Ооржак үнэхээр залхаж байлаа.
Цөөн хэдэн малы нь авах зорилгоосоо болоод эх хүү хоёрыг гар дээрээ авсан нь одоо гай боллоо гээд тээршааж байна.
Өвлийн нэгэн өдөр, өвөлжөөний арын уулнаас үхэр хураалгахаар бүсгүйг явуулав.
Тэр хойгуур өвчтэй хүүг хоолойг нь огтлохоор авч гараад тэр ёсоор үйлдэв.
Хурц хутгаар хөөрхий хүүгийн хүзүүг хэрчигнүүлэн огтолж байхдаа ард ирсэн бүсгүйг анзаарсангүй.
*********
Хэд хоногийн хойно сум аймгаас цагдаагийнхан ирэхэд өвөлжөөний урд хонхор цусан дов болон хөлдөөд, Ооржак толгойгоо бяц цохиулаад, гартаа хутга барьсан чигээр наалдан хөлдөж, дэргэд нь ухаан самуурсан бүсгүй, хүзүү нь хагас хэрчигдэн толгой нь санжигнасан хүүхдийнхээ цогцсыг тэвэрсэн чигээр осгож нас барсан байлаа.
НАМИРАА САЛХИ (Өгүүллэг)
1 year ago
Ээжээ ямар аймаар юм бэ нэрнүүд нь бас ямар сонийм бэ
ReplyDeleteаймар юм бэ
ReplyDeleteмуу эрчүүдийн мунхагаас ихийм болий шүү
Мармелад-Нэрнүүд нь тува нэр байгаа юм
ReplyDeleteLuZa-өөрөө ч бас сэтгэл бүүдийгээд хачин болчихлоо
Найз сонссон хууч ярианаасаа л хөвүүлээд байна уу. Амьдрал эрээн бараантай юм хойно ийм юм байдаг л бололтой.
ReplyDeleteГоё бичжээ. Яг л кино үзэж байгаа юм шиг санагдлаа. Өрөвдмөөр...
ReplyDeleteМуузалуу-Тийм бололтой
ReplyDeleteAnonymous-Чи хэн бэ?
aimaar yum bichsen boltoi aigaad unshsangui
ReplyDeleteӨӨ улаан туг гж наа чэн мэдрэл муутай хүн бэйшд
ReplyDeleteШоовой-юунаас нь айдаг байнаа? /гайхав/
ReplyDeleteНэхээ-Чухам аль хүний нь хэлээд байна?
zohioson bololtoi bolson yavdal bol busgui uhaan samuursan um chen hen huchindseniig ne dendevt yaj helehuudee
ReplyDeleteYoo 3 udaa uxaan aldaj baij unshij duusgalaa sht
ReplyDeleteAnonymous-Болсон явдлаас сэдэвлэн зохиосон
ReplyDeleteШообой-Хахаха Паниад байгаарай
Dendev triller mayagiin kino zoxiol bichij hollywooded zarj bayajaach
ReplyDeleteDendeviin kinonii neelten deer shoovoi unxeltseg ni xagaran uxej ntr buun reklam xiij ugiisht mani ni
Шообой минь л над санаа тавих юм даа
ReplyDeleteХахаха
аймрымаа
ReplyDeleteСэгсгэр Сэрээ-Анааш-Аймаар юм болсоон
ReplyDeleteёстой аймаар явдал байна даа..
ReplyDeleteЯМар заваан юм бэ? Сда
ReplyDeleteКамилл-Та нарыг айлгах гэж л энийг бичлээв шүү дээ
ReplyDeleteГанзориг-Ер нь нэг тиймэрхүү л явдал болчихлоо.
Нүдээрээ харсан юм шиг болтол бичхиймаа мундаг байна =]
ReplyDelete