Subscribe

RSS Feed (xml)

Powered By

Skin Design:
Free Blogger Skins

Powered by Blogger

Sunday, March 7, 2010

Зуны шөнийн болзоо

Сартай шөнө, хэдэн бүгээн үүл толгодын дээр тогтноод
Сан бэйсийн аргамаг шон дээр шилгээхэд
Санхьюу гөлөм, жиижүү дөрөөтэй хэдэнтээ харшихад
Сар сувдан даруулга нэгэнтээ гялсхийгээд
Санчиг санчигаан илбэж, сормуус хөмсөг шүргэлцээд
Санааны үзүүрийн үгс намуухнаар хөврөөд
Салахыг мартсан хос зүрх бие биесээ тэврээд
Холын оддын мишээл, цагаан гэгээнд уусаад
Хомоол үгүй шон дээр саарал морь тургилваа
Арван хэдхэн насандаа хайрын харцанд ээрэгдээд
Ангир цээжээ тэврүүлж бусдын хайрыг мэдэрсэн
Алиахан хонгор бүсгүй, Сэндэр охиныг аялсаар
Амраг жаахан хархүүг энхрий нүдээр үдвээ.

10 comments:

  1. Аав эжий хоёр нь түүний биеийг болбоос
    Арын сумын баяны эрх ганц хүүд өгөхөөр
    Аль хэдийн тохирсныг амраг хоёр мэдэхгүй
    Ай түүнийг нь мэдсэн миний буруу гэж үү

    ReplyDelete
  2. Бадмаа-Чамд ирээдүй байна шүү хэхэ

    ReplyDelete
  3. Ингэж нэг болзож үзэхсэн

    ReplyDelete
  4. Одоо болтол болзож үзээгүй байдаг луза мөн хачин хүн ээ

    ReplyDelete
  5. Хөдөө бол болзож үзээгүй ээээ
    хотод бол харин өөр шөө үзсэн үзсэн ккк

    ReplyDelete
  6. Ааа тэгвэл хөдөө очоо л болзчихгүй юу. Ядах юмгүйшд

    ReplyDelete
  7. Чамтай болзуул болхымуууу????

    ReplyDelete
  8. Би хөдөө биш хотод байна л даа. хэрвээ зун болохыг хүлээвэл болох байхөө ккк

    ReplyDelete
  9. За тэгүүл тохирлоо шөө зун яваад очиж ялаа шумуул багатай , шөнөдөө жаахан сэрүүн гэж тооцуул 8 сар зүгээр биздээ айн????

    ReplyDelete
  10. Луужгайййй-хахаха
    Би болзож чадахгүйнээ гоо бүсгүй минь

    ReplyDelete