Subscribe

RSS Feed (xml)

Powered By

Skin Design:
Free Blogger Skins

Powered by Blogger

Wednesday, March 3, 2010

Нүдгүй Ээвек

************
Ногоон малгайтууд сохор хүнийг хүртэл буудаж байв.
************
Түүнийг Ээвек гэнэ.
Тэр төрөхдөө л нүдгүй төржээ.
Нутгийнхан нь түүнд "Нүдгүй Ээвек" гэдэг хоч өгчээ
*********
Хэзээ яаж сурсаныг бүү мэд, ямартаа ч тэр буддын хөлгөн судруудыг уншиж сурчээ.
Сахил санваар байгаагүй боловч айл, айлд уригдан очиж, засал ном айлдах болжээ.
Түүгээр ч үл барам ихэл, хуур хөгжмүүдийг хүн хүнээс илүү эзэмшээд, олон цугларсан газар хөгжимдөж, нутгийнхнаа хөгжөөнө.
Корло хэмээх үндэсний тоглоомыг бусдаас гаргуун сураад хүмүүстэй тоглохдоо маш их булхайцна
*********
Далдыг харах ховорхон увьдастай тул эрэлчинд төдийгүй зовлонт хүмүүст тус болох нь их ажээ.
Хүүхэд уйлагнасан ч Ээвек, хүн өвдсөн ч Ээвек, эх төрсөн ч Ээвек, мал алдсан ч Ээвек, жасаа хурсан ч Ээвек.
Ээвекгүй асуудал байхгүй болов.
Жасаа хурж байхдаа урдаа хөлгөн судар тавиад, эгээ л харж байгаа юм шиг унших ба, хажуугийн ламдаа: "За яг эндээс цааш унш" хэмээн номын үсгэн дээр хуруугаараа зааж өгдөг ажээ.
**********
Ээвект, айлд уригдахдаа унадаг номхон хээр морь байх агаад, түүнийгээ "Газарч хээр" хэмээн өргөмжилнэ.
Хээр морь Ээвекийг ямар ч хол газраас гэртээ авч ирдэг бөгөөд, гэрийн гадаа ирэн иртлээ хаашаа ч үл хазайх аж.
Аргагүй л газарч нэрэндээ тохирсон унаа байв
**********
Тэр нутагт, хол ойрдоо цуутай нэгэн хулгайч байдаг байлаа.
Тэрээр Ээвекийн газарч хээрийг өөрийн болгох арга сүвэгчилсээр уджээ.
Хулуун авч болох боловч Ээвекийн эрдэм чадлаас битүүхэн айгаад зүрхэлж эс чадна.
Гэвч шуналын гал сүүмэлзээстэй.
**********
Хулгайчийн тэсвэр барагдаж, нэгэн шөнө газарч хээрийнчөдрийг авч суллаж үзэв.
Ямар ч өөрчлөлт, гэм хор мэдэгдсэнгүй.
Газарч хээрийн чөдрийг хоёрдох удаагаа авч туршиж үзэв.
Мөн л хэвийн байсаарӨөрчлөлт эс гарахад эрэмшсэн хулгайч гуравдах шөнө морийг авахаар очоод, чөдрөнд хүртэл, хамаг биеээр нь цахилгаан цахих мэт болж, баруун гар нь морины хойд хөлд, зүүн гар нь урд хөлд нь наалдан пад.
**********
Өглөө өрхөө татахаар гарсан Ээвекийн эхнэр орь дуу тавьсаар орж ирэх нь тэр.
Учир нь шөнөжингөө чөдөртэй морь алдлан дагаж хоносон том биетэй хүнийг хараад цочирдсон ажээ.
Ухаан орж учрыг гадарласан эхнэр нь "Хүнийг амьдаар нь тамлаад яасан нүгэлтэй амьтан бэ" хэмээн Ээвекийг зүхэн загнав.
Ээвек өөдөөс нь тайвнаар инээмсэглэж: "наад тулганы захаас атга үнс аваад үлээгээд цацчих цаадах руугаа" хэмээн өчлөө.
***********
Амандаа хутга хөндлөн зуусан хүдэр эр андгай тавьсаар орж ирэн Ээвекийн өмнө сөгдөв.
Тэр цагаас уг хулгайч, Ээвекийн юманд гар хүрэхээ больсон ажээ.
***********
Ээвек дал гарсан хойноо өөрийнхөө хэрхэн төгсөх талаар урьдчилан хэлж байжээ.
Цагаан морин жилийн лам нарын бослогын дараа ногоон малгайт нар нутгийн лам ноёдыг хаман буудахад "Нүдгүй Ээвек" хамрагдаж амин тус газраа тухайн цэргүүдэд буудагдан нас баржээ.
************
Ногоон малгайтууд сохор хүнийг хүртэл буудаж байлаа.

8 comments:

  1. Болсон явдал шүү уншигчидаа хэхэ

    ReplyDelete
  2. Намайг хүүхэд байхад Дорноговь аймгийн Айраг суманд "онцгой" гэж хорих газар байсан юм. тэнд нэг жирийн дэглэмтэй өрөөсөн хөлгүй хоёр суга таягтай хоригдол өвгөн \60 дөхөж байсан байх\
    байнга л юм хийж зарна. одоо бодоход социализмын үеийн хууль хатуу харгис байжээ.

    ReplyDelete
  3. Иймэрхүү юм болох нь болсоон хөөрхий.

    ReplyDelete
  4. Уг нь уянгын чанартай бичлэг хийе гэж бодсон чинь, бага зэрэг улс төрийн чанартай болчихож.
    Хэргийн учир нь нүдгүй төрсөн атлаа нүдтэй хүнээс дээр байсанд л байгаа юм.

    ReplyDelete
  5. minii negen ovog buuduulsan
    nogoo ovog maani tseden baliin komisar, chikist baiv
    geed nadad heleh ug mini tuuhiin togloom l gemeer bgaan

    nudtei buhend buu shagailgan buuduulah sahaltiiin sanaa nudgui huniig ylgaagui baih

    ReplyDelete
  6. Nogoon malgaitanuud manai ovoogiin 5 ahiig n buudsan gesen.Bi ooroo huuhed toruulseniihee daraa l ovoogiin emeegiin setgeliig oilgoj ih hairlaj orovdson.Mongold dahin iim yum buu uzegdeg!!!

    ReplyDelete
  7. hawks,Anonymous нар минь ээ энэ бичлэгийг улс төрийн өнцгөөс битгий хараарай. Зүгээр, л хүнд ямар их чадвар нөөц боломж байдагийг л хэлэх гэсэн юм шүү

    ReplyDelete
  8. EEEEE!!!! chi tegeed erthen ali ontsogoos harahiig n helehgui yaasiin???? Ali hediin uls toriin ontsogoos n harchihsan shdee.Oor minii haraagui ontsog montsog end bgaa yu???Jich: Daraagiinhiig n heden ontsogtei bichih ve? Bas ali ontsogoos harahiig n heleed ogchihoorei!PLEASE!!!

    ReplyDelete