Хаан уул Цагаан шувуут та минь уу зээ
Хаврын цэцэгсээн дэлгэрүүлэх гээд
Ханзарсан цасаа жалга судгаараан урсгаад
Ханхайж дүнхийгээд л байна уу даа
Ай хөөрхий нутгийн сүлд болсон
Хайрхан их уул минь уу зээ
Хатан ус Үүрэг нуур та минь уу зээ
Хаврын шувуудаа тосон тосон хүлээгээд
Хариг их мөрөнгөөрөө цөнгөө түрээд
Хаялан долгиолон, мэлмэрэнхэн байна уу даа
Ай хөөрхий нутгийн аршаан болсон
Хатан их ээж ус минь уу зээ
Далай ханы нутгийн чимэг бологсон
Дархан их уул Цагаан шувуут минь уу зээ
Давалгаа хаялан мэлтэлзэнхэн байдаг
Далай их усан Үүрэг нуур минь уу зээ
Аяа хөөрхий нутгийн чимэг болсон
Хаан уул хатан ус хоёр минь уу зээ
НАМИРАА САЛХИ (Өгүүллэг)
1 year ago
сайхан дуулаал гарлаа
ReplyDelete