Зочломтгой зан гаргаж алгаан дэлгээч
Зориуд энэ хорвоог таних гэж сэтгэлээ нээгээч
Харалган газарчид хөтлүүлэхгүйн учир
Харах нүдээ зориуд битгий хаагаач
******
Дэлхий нарыг тойрдогт би еөр итгэдэггүй
Дэндүү хачин сонсогдох ч, энэ үнэн шүү
Тогооны таг шиг хавтгай энэ дэлхийг
Тойрч эргэдэг нь нар өөрөө юм шүү
********
Салхи хаанаас ирдэгийг би мэддэггүй
Сарниж хааш оддогийг нь ч бас мэддэггүй
Буруугаа хүлээх мэт өнгийн солонго гэрэлтсээр
Борооны дараа яагаад татдагийг нь ч мэддэггүй
********
Хэрсүү хашир байх нь хэнд хэрэгтэй вэ
Хэрүүл зодооноор чухам юуг өөрчлөх вэ
Гэнэн томоогүй байлаа гээд балчир жаалыг
Хэн чухам буруутгаж өөлж чадах вэ
********
Аллах будда есүс цааш нь бас хэн ч билээ дээ
Аль нь чухам үнэнийг бидэнд хэлсэн юм бол
Нээрэн ингэхэд бид л мэдэхгүй болохоос
Нэгэн эхийн ах дүүс байхаас зайлахгүйээ
НАМИРАА САЛХИ (Өгүүллэг)
1 year ago
No comments:
Post a Comment