Subscribe

RSS Feed (xml)

Powered By

Skin Design:
Free Blogger Skins

Powered by Blogger

Thursday, January 31, 2013

Аавдаа бичсэн шүлэг /бүлэг рубай/

Аавынхаа тухай дуулж бичлээ би
Алдрай бага насаа бас дурсаж бичлээ би
Том  оо гараас нь бариад наадам үзсэн тухайгаа
Томоожиж хөгширсөн хойноо дурсаж бичлээ би

Өндөрхөн аавынхаа тухай дуулж бичлээ би
Өөдөс жаахан насаа бас дурсаж бичлээ би
Өндөр хээр морьтойгоо галигуулж явсан тухай нь
Өнжин хонон бодсоор дурсаж бичлээ би

Олонтой явсан аавыгаа уйлж бичлээ би
Олойрт морь унаагүйгий  нь дурсаж бичлээ би
Алхаж огтхон ч болохгүй шар суран бугуйлыг нь
Авч үлдэж чадаагүйдээ харамсан дурсаж бичлээ би






5 comments:

  1. Нэгдүгээр сарын сүүлчийн шүлэг болой

    ReplyDelete
  2. Bogino uguulleg bichvel yamar bol. Shine onii mendee

    ReplyDelete
  3. Сар шинийн мэнд. Өгүүллэг нэг л өөдтэй болж өхгүймаа

    ReplyDelete
  4. hi,
    шүлэг чинь таалагдлаа.
    Улам их амжилт хүсье.

    дыва умшигч.

    ReplyDelete
  5. Баярлалаа тыва анд минь

    ReplyDelete