Subscribe

RSS Feed (xml)

Powered By

Skin Design:
Free Blogger Skins

Powered by Blogger

Wednesday, December 26, 2012

Хайр.., миний хайр

Уул нурдаг, ус ширгэдэг, ургамал ганддаг
Ураг тасардаг, уурга хугардаг, ухаан балартдаг
Урам хугардаг, нурам хийсдэг, утаа сарнидаг
Ухаангүй хайр минь хэв мөнх хайрласаар

Цас ордог, лавсан ордог, дараа нь хайлдаг
Бороо шивэрдэг, хонуут шивэрдэг, дараа нь арилдаг
Цэцэгс ганддаг, хатаад унадаг, дахиад ургадаг
Борхон зүрхний хайр минь хувиралтгүй оршдог

Цаг өнгөрдөг, нисэн нисэн оддог, эргэж ирдэггүй
Ус урсдаг, давлан давлан урсдаг, эргэж урсдаггүй
Хүмүүн төрдөг, өсдөг, өтөлдөг, үхдэг эргэж төрөхгүй
Миний хайр чамайг хайрласаар мөнхөд оршдог

3 comments:

  1. Сөнөх шахаад больсон дэлхийгээсээ санаа аван бичлээ

    ReplyDelete
  2. 2012-12-21 ийг амжилттай давсанд баяр хүргэе. Айж сүрдээгүй биз дээ :)

    Цоо шинээр эхэлсэн 2013 оны мэндийг хүргэж, эрүүл энх аз жаргалтай байхын ерөөлийг та бүхэнд хүсье!
    Шинэ онд улам олон сайхан шүлэг тэрлэж, онгодоо баясгаарай.

    Дыва умшигч...

    ReplyDelete