Subscribe

RSS Feed (xml)

Powered By

Skin Design:
Free Blogger Skins

Powered by Blogger

Tuesday, October 9, 2012

Хайлаасны мөчир

Хайлаас модны  мөчир нь болбол хө
Хавар оройхон навчилваа даа хө
Ханьхан хонгор бүсгүйтэйгээ  ээ хө
Халуухан зүүдэндээ хоёулхан аа даа хө

Зулзган хайлаасны мөчир нь болбол хө
Зуны сардаа гоёмсог хон доо хө
Зүрхний амраг бүсгүйтэйгээ хө
Зүүдэн дундаа  хоёулхан аа даа хө

Найгал зандан хайлаас нь болбол хө
Намар оройтовч ногооноороо хө
Найланхай амраг бүсгүйтэйгээ хө
Нарнаар ч сарнаар ч хамтдаа яа хө

Өвгөн цохиотын хайлаас нь  болбол хө
Өвлийн сардаа цантайхан даа хө
Өөрийн амраг бүсгүйтэйгээ хө
Өвлөөр ч зунаар ч хамтдаа яа хө

4 comments:

  1. Блогийнхоо тоос шороог сэгсэрч арилгав

    ReplyDelete
  2. Апчхи. Тоосны харшил хөдлөв

    ReplyDelete
  3. Дууны шүлэг бичээ юу? Одоо Жавхлангаар дуулуулчихбал ч гараад өгөх юм биш үү.

    Блогийнхоо шороо тоосыг сайн гөвсөн шив дээ, одоо үргэлж арчиж, шинэ зүйл тавиж, өвлөөр ч зунаар ч сайхан байгаарай.

    Дыва умшигч бичибэй.

    ReplyDelete
  4. Сэгсгэр-Бурхан өршөө
    Дыва-Сайн уу андаа

    ReplyDelete