Subscribe

RSS Feed (xml)

Powered By

Skin Design:
Free Blogger Skins

Powered by Blogger

Thursday, December 15, 2011

Дөрвөн цаг

   Хавар
Хүүхдийн цээлхэн инээдэнд хорвоо дэлхий бүлээсвээ
Хөндий талын цэцгүүд сэрвэсхийтэл ургаваа
Хүйлэн хөх зэрэглээ тодорч бүдгэрч наадваа
Хөхүүртэй цэгээ ганзагалсан морьтон шиг харагдваа
    Зун
Уулын модонд хөхөөн дуун цаанаа  нэг л уянгатай
Усны хөвөөнд том багагүй , чухам нэг л жаргалтай
Уяран дуулмаар хан хорвоогийн өнгө нь нэг л тодхон
Уйтгар гунигийг угаасан бороо нь хүртэл солонготой
    Намар
Найрын гурван сар нь хөхүүрээн аваад буцлаа
Намираа цагаан бороо хацар норгон урслаа
Настай ээжээ санасан нулимстай минь цуг урслаа
Насны шувуу санчиганд минь сөдөө наагаад нислээ
     Өвөл
Цасан хөнжил дэлхийг хучаад ачаа мэт хүндэрчээ
Цагийн модод цасыг  даахгүй гунихрах мэт бөгтийжээ
Өвөл цагаар хорвоо бүхэлдээ цайвар агаад буурайхан
Өвгөд эмгэдийн тэргүүн адил цаанаа нэг л бууралхан

11 comments:

  1. yaaa ( duu aldaj bgaamaa ) yamar goy nudend haragdaj barag amand amtagdtal bichdeg yum bee!!!! shulgiig chin unshaad geree ulam ih sanachihlaa,

    ReplyDelete
  2. нацагдоржийн Дөрвөн цаг мэт

    ReplyDelete
  3. xuxuurnii tuxai 2 udaa durdsan ni balgadag eriin shinj mun uu

    ReplyDelete
  4. Shine onii mend, hotiin yanzaaar bichvel yu geh boloo :)

    ReplyDelete
  5. Анон-Магтсанд баярлалаа
    Зоригт-Тэхдээ арай ондоо байгаа биз дээ хаха
    Шоовой-Чи балгадаг хүний аашийг яасан сайн мэддэг хүн бэ хэхэ
    Лили-Шинэ оны мэнд. Би хөдөөний хүн болохоор сайн мэдэхгүй байнаа

    ReplyDelete
  6. гоё байна аа.
    Бичээд л, биднийгээ баясгаад л байгаарай.
    Дууны шүлэг болчих юм биш үү?!?!

    шинэ оноо сайхан тэмдэглээрэй! шинэ ондоо аз жаргалтай, сайхан амьдраарай!

    дыва умшигч бичивэй.

    ReplyDelete
  7. Сайхан бичдэг авъяасаа өгөхгүй бол алсын газраас тоос татуулж ирээд алтан улиасыг чинь хуга мөргөнө шүү... энэтэр гэж муйхарлаад, хэхэ.

    ReplyDelete
  8. Тыва-Баярлалаа. Нөгөө дууг ютүб дээрээс олж авсаан. Маш их баярласан шүү.
    Юки-Баярлалаа
    Пуузл-Ойрдоо харагдахгүй хаагуур явснаа хурдан хэл этр хаха

    ReplyDelete
  9. huuye dendev yum asuuya hurdlaa hariu

    ReplyDelete
  10. Hi,Shine jild zoriulsan 1 yum bichne biz dee,Bi bol Tanii shuten bishregch. Bichleg huleedeg shuu,Please bicheerei

    ReplyDelete