Жараад оны үед манай нутагт шош хочтой Раднаа гэж тоймгүй худалч өвгөн байж.
Хүмүүс Раднаа гэхээсээ илүү шош л гэнэ.
Шош хоч авсан нь ч бас учиртай.
Залуудаа Богд хааны цэрэгт явж шош пулемётоор мянган хар цэрэг хиаруулсан гэж яриад энэ алдрыг нутгийнхнаасаа хүртжээ.
Шош гуайн ярьсан зарим дэгс ярианаас та бүхэнд хүргэж байна.
********
Нэг зун хэдэн тарвага буудахаар муу цахиур буугаа үрээд Баянзүрхийн баруун хавцлаар өгсөж явлаа.
Гэнэт баруунаас зүүн тийш орой дээгүүр минь гэрийн чинээ цагаан юм хийсэх мэт эргэлдэн өнгөрөв.
Цочин зогтусаад лавлан харвал Их зүрхэний орой дээр гэрэл цацруулсан цагаан онгоц буучихлаа.
Хэрэгт дурлан очиж харсан чинь, дотроос нь харин манай Гагарин найз инээд алдан бууж ирээд намайг алтан гадсаар шагнаж орхиод онгоцондоо суугаад хийсэх мэт эргэлдэн ниссээр явчихлаа.
Тэгтэл харин тэр алтан гадсаар нь манай дүрсгүй хүүхдүүд морь аргамжсаар байгаад элэгдэж, одоо нэг төө хэрийн годгор юм л авдрын ёроолд хэвтэж байна.
**********
Далаад оны дундуур мань Шош гуай сайн тууварчин гэж сайшаагдаад хөрш Тува улсын нийслэл Кызыл хотоор аялжээ.
Аяллаас ирээд доорхи түүхийг ярьсан гэдэг.
-Пээ тэр Кызылийн ёолох /ёолк буюу шинэ жил/ яасан сайхан боловоо.
Бүр Бережнов /Бережневийг ингэж дууддаг байж/ дарга хүртэл морилж ирлээв шүү дээ.
Бид хэд ч дуу нийлүүлээд ёоолж гарлаа.
Манай Бережнов дарга ч бас л сайхан шуранхайтай ёолдог залуу байдаг шүү.
**********
Ах нь залуудаа аргаль угалзын бөөсөг барьж үзэж л явлаа.
Тээр жил Цагааншувуутын наранд хэдэн аргаль идээшилж байгаа нь дуранд харагдав.
Ганц аргаль хаж /буудаж/ авдаг хэрэг гэж бодоод салхин доороос нь очоод гэтэж гарлаа.
Гэтээд л байлаа гэтээд л байлаа.
Тэгсээр байгаад бүр ойртлоо.
Тэгээд ер нь аль зэрэг ойрхон очиж чадахаа үзье гэж бодоод гэтэж ойртсоор л байлаа.
Тэг тэгсээр яг ард нь очоод бөөсөгнөөс нь бариад автал, байдаггүй шүү, тасхийтэл тийрч орхиод асга шаргиулсаар тачигнаад, арилж одлоо.
/уул нь эрийг нь угалз, эмийг нь аргаль гэдэг/
**********
Бар ирвэс гэдэг амьтан ч урт сүүлтэй ч гэж жигтэйхэн, сүүлэндээ тэнхээтэй ч гэж тоймгүй хайрхан байдаг шүү.
Эрэгнэгийн толгодоор малын эрэлд явж байсан чинь урдхантаа бүдүүнээрээ бугуйн чинээ, урт гэгчийн эрээн юм хэвтэж байна.
Сониучирхан морин дээрээсээ шүүрч аваад, угзарч орхитол, юу болсныг бүү мэд.
Нэг мэдсэн чинь мориноосоо салчихсан, тэээр тэнд гурван хамар даваад өнхөрч очоод байв.
Тэгтэл тэр эрээн юм нь барсын сүүл байж л дээ.
Сүүлээ гурван хамар давуулж тохоод хэвтэж байсан нь тэр байж.
Сүүлээрээ намайг мориноос ховх татаад гурван хамар давуулж шидсэн нь тэр юм байж.
***********
ХАЧИН НАМАР өгүүллэг
5 years ago
Мянгуужин байнашдээ!!!
ReplyDeleteBi neg iimerxuu gar bolox baixdaa
ReplyDeleteПаазл-Монгол хувилбар нь гэж байгаа хаха
ReplyDeleteШоовой-Гарцаагүй хаха
Би ч жаахан нас ахихаараа бас нэг иймэрхүү гар болно доо гэж боджоогоо.
ReplyDeleteХахахаха Шоовой Бадман хоёр.. хахаха
ReplyDeleteхамгийн тасархай нь алтан гадсаар морь аргамждаг ...
ReplyDeleteТэгтэл харин тэр алтан гадсаар нь манай дүрсгүй хүүхдүүд морь аргамжсаар байгаад элэгдэж, одоо нэг төө хэрийн годгор юм л авдрын ёроолд хэвтэж байна.
ReplyDeleteAltan gadas gej medali biluu uuchlaarai bi sain mededgviee he he
Saihan zaldag ovoo bsan bn shde
yag l onoo Myanguujin shig
Саарал-харин тиймээ хэхэхэ
ReplyDeleteМиша-Алтан гадас гэж төрийн одон байдгийг мань өвгөн мэдэхгүй, морь аргамждаг гадсыг алтаар хийгээд өгчихдөг гэж ойлгодог байж л дээ хэхэ
Хаха Улаан туг аягүй бол чи Шош ахын хамаатан байхаа.
ReplyDeleteМанай нутагт Хулман Мягмар гэж ах бий. Түүний хэдэн явдлаас хэлж өгий.
-Манай ээж Бээжин яваад Мягмарын эхнэрт айрагний хөхүүр оёдог бэрзээнт авчирч өгч л дээ. Тэр зун манайхас хамт зуссан юм.Тэгсэн тэр намар Мягаа ах намарзанд буусны дараа манайд ирээд -Галдаан ээжийн авчирсан бирзеент тун зүдэг бөх юм. Китад гэлтгүй юун чинартым гийт. Таныг өгснөөс хоораан 3 жил тасрастгүй архад амраалгүй айраг бүлвүүш гэж авдым даа хаха.
########
Бас нэг удаа тээврийн жолоочийн машины ус нь тургиад усгүй болоод Хулман Мягаа ахынхаас ус гуйж ирж л дээ. Тэгтэл мань хүн -Тийм байхаа энэ Жиргалангийн ам өгсөөд нэг усгүй машаанаа дуун гараад байсым гэж авсан гэдэг хахах
Хахаха
ReplyDeleteГалдан чи Мягаагийн хамаатан байхаас зайлахгүйээ
Шош ах тэр пулмоотоор гулз хаж алалгүй яаж тэссийм болоо. Манай Мягаа ах бас л энд тэндгүй л хаж явдаг хүн дээ. Блогтоо Харлаг тэх Боохай 2ийг таширт нь хаж унгаасан тухай орууламз. Бас Мягаах машаан барьсан тухай гэдэсний булчин татаадаг юм бий
ReplyDeleteХаха Шош ахын хамаатан Дэрвэсэн Улаан туг аа.