Аавтай байлаа би
Алгаддаг аавтай байлаа би
Ааг омог, алдаа эндэгдлийг минь
Алгадаж дардаг аавтай байлаа би
Алга даа одоо
Амирлангуйн орноо одсон доо аав минь
Алгадах аавтай байхдаан
Аархуу байж дээ би
Алаг хорвоогийн үнэнийг яалтай
Аав минь дээ
Ээжтэй байлаа би
Эгэмнээс минь татдаг ээжтэй байлаа би
Эндэж гэнэдэж бүдэрхэд минь
Эгэмнээс минь татаж босгодог ээжтэй байлаа би
Энд алга даа одоо
Энхжин тэнгэрийн орноо одсон доо ээж минь
Ээжтэйгээн байхдаан
Эрэлхүү байжээ би
Энэхэн хорвоогийн үнэнийг яалтай
Ээж минь дээ
2009-2-25 09,20 Улаанбаатар
НАМИРАА САЛХИ (Өгүүллэг)
1 year ago
гэсэн үүнийг жилийн өмнө бичсэн байна
ReplyDeleteдавгүү бичжээ
ReplyDeleteҮрсдээ л иж шиг иж, ав шиг ав нь байя даа гэжжж
ReplyDeleteЗОРИГТ8-баярлалаа
ReplyDeleteЮки-Арай л гунигтай болчихжуу
Эцэг эх болсон хойноо л аав ээжийгээ илүү их ойлгодог болох юм даа хүн бид чинь.
ReplyDeletechinsee-зовоож байснаа бодохоор яс хавтайх юм.
ReplyDeleteDeer ni mongol morinii zurag baisan bol ushuu goyo bolox baijee xemeen bodnom
ReplyDeleteСайхан шүлэг байна
ReplyDeleteШоовой-Энэ загварыг буян нь дэлгэрсэн Юки охин бүтээж өгсөн юмаа
ReplyDeleteБадам-ойрдоо харагдахгүй яагаав хүү минь
Shiniin 1 niig chin unshaad uildag bna shdee.Aav eej 2 iigoo sanaj bna daa.
ReplyDeleteAnonymous said-Гунигтай шүлэг бичсэн юмаа. Тэр өдөр золгох гэтэл аав ээж хоёр маань нэгэнт тэнгэрт харваад олон оныг үдсэн байсан. Тэгээд гунигтай санагдаад үүнийг бичсэн юм
ReplyDelete