Анхны хүүхдээ төрүүлж буй эх өвдсөндөө
ээжийгээ дуудан орь дуу тавьж,
биенийх нь хэсэг өмөрч тасран унах мэт мэдрэмж төрөөд,
чийгийн улаан хорхой шиг улаан нялзрай амьтныг
эх баригч нь өргөн харуулав.
Жигтэйхэн цовоо чанга дуутай бүсгүй үр мэндэллээ....
.... Сайн байна уу гэгээн өглөө минь...
***********
Зуны үдийн наран чанх зулайнаас ээнэ.
Өглөө босоод хаанаас нь эхлэхээ мэдэхгүй байсан их ажил одоо харин жигдэрч,
ядарахаа ч мэдэхгүй, нүдрүүгээ урсах хөлсийг ч арчих завгүй ажилласаар....
........Ингэхэд танайхаар сонин юутай байна даа........
**********
Оройн нар уулын цаагуур одоод, тэнгэрт үдшийн гялаан бүдэгхэн гялтайна.
Өдөржингөө шуурсан цасан шуурга овоо намжжээ. Ай даа...
Яасан ч өндөр шат вэ дээ, ямар ч байсан оройд нь гараад ирлээ.
Одоо энэ хаалганы цаана
амар амгалан, айдас түгшүүр хоёрын аль нь байгаа бол???
....... За баяртай. Дараа тухтай уулзая........